ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

Гэгээн хайрын өдөрт зориулсан караоке дууны тэмцээн болж өндөрлөлөө

2019-02-17

ГЭГЭЭН ХАЙРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН КАРАОКЕ ДУУНЫ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дөргөн сумын Соёлын төвөөс санаачлан 2019 оны 02 дугаар сарын 14-ны үдэш гэгээн хайрын өдөр болон сумын Соёлын төвд шинээр ирсэн TOUCH SCREEN караокены нээлтэнд зориулсан "Хайрын дуу" караоке дууны тэмцээн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Шувуухай цэцэрлэг, 12 жилийн сургууль, Эрүүл мэндийн төв, Хаан банк зэрэг төрийн болон төрийн бус байгууллагаас гадна иргэд баг бүрдүүлэн оролцож, тэргүүн байранд 12 жилийн сургуулийн байгалийн ухааны заах аргын нэгдлээс оролцсон Ц.Алтанцөгц ахлагчтай баг, дэд байранд сумын залуусыг төлөөлөн оролцсон Н.Бямбадорж ахлагчтай баг, гутгаар байранд "Шувуухай" цэцэрлэгийн М.Шүрэн-Од ахлагчтай баг, тусгай байранд Б.Жаргалсүрэн ахлагчтай Хаан банкны баг шалгарлаа. Шалгарсан багуудын шагналыг сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Засаг дарга Т.Заяа, Соёлын төвийн эрхлэгч С.Дэжид нар баяр хүргэж гардуулсан бол шүүгчээр Соёлын төвийн эрхлэгч С.Дэжид, Номын санч М.Биндэръяа, Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөтөлбөрийн Дөргөн сум хариуцсан ажилтан Ө.Мөнхтуул нар ажиллалаа. Тэмцээнийг шүүхэд дуулах ур чадвараас гадна, багийн зохион байгуулалт, цаг ашиглалт, ёс зүйг харгалзан үзлээ хэмээн Соёлын төвийн эрхлэгч С.Дэжид дурьдсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%