ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

Сумын ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Сээр багт ажиллав

2019-02-17

СУМЫН ИТХ-ЫН ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СЭЭР БАГТ АЖИЛЛАВ
Сар шинээс хойш цас ихээр орсонтой холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 12-13ны өдрүүдэд Дөргөн сумын Сээр багийн нутгаар буюу хөдөө өвөлжиж буй 10 гаруй малчин өрхөөр эргэлт хийж, цаг үеийн байдалтай танилцах ажлын хэсгийг сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа ахлан, бүрэлдэхүүнд Сээр багийн Засаг дарга С.Нямхүү, багийн эмч Ц.Даваажаргал, байгаль орчны байцаагч Т.Ням, байгаль хамгаалагч Д.Буянтогтох, жолооч Х.Бат-Амгалан нар оролцон ажиллалаа. Ажлын хэсэг малчин өрхүүдэд цаг агаарын мэдээ тарааж, тус багийн шиф байгууллага болох "Шувуухай" цэцэрлэгийн өрх бүрт илгээсэн мод, нүүрсийг уламжлан хүргэхээс гадна малчдаас өвс, тэжээлийн захиалга авч, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэн, цаг үеийн байдалтай газар дээр нь танилцлаа.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%