Дөргөн сумын нэгдсэн золголтын арга хэмжээ боллоо
"Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэн буюу 2019 оны 02 дугаар сарын 05-нд Дөргөн сумын Соёлын төвд сумын нэгдсэн золголтын арга хэмжээ боллоо. Золголтыг сумын Засаг даргын тамгын газар 16 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байгаа ба энэ удаагийн золголтонд сумын удирдлагууд, ахмад буурлууд, ард иргэд, төрийн албан хаагчид оролцлоо. Нэгдсэн золголтын арга хэмжээг тохиолдуулан Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Н.Батбаяр нутгийн зон олондоо хандаж мэндчилгээ дэвшүүллээ.









