ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

Аймаг, сумын аварга малчид тодорлоо

2019-01-31

Аймаг, сумын аварга малчид тодорлоо
Дөргөн сумаас 2019 онд "Аймгийн аварга малчин"-аар Аргалант багийн малчин Ч.Буяннэмэх, Ч.Чулуунхорол, Ш.Түвшинтөгс нар тодорсныг аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Ш.Нохойжаваар ахлуулсан ажлын хэсэг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч П.Улаанхүү, сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаяр, сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Засаг дарга Т.Заяа, Засаг даргын орлогч Т.Дариймаа, Засаг даргын тамгын газрын дарга Б.Баттогтох нар уламжлан, шагналыг гардууллаа. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 тоот тогтоолоор баталсан "Сумын аварга малчин" шалгаруулах журмын дагуу сар шинийн босгон дээр Аргалант багийн малчин Ц.Цээпил, Ц.Цэрэнбат, Агваш багийн малчин Б.Бат-Эрдэнэ нар "Сумын аварга малчин"-аар шалгарсныг сум, багийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6187
4670 / 75%
944 / 15%
281 / 5%
292 / 5%