ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

ДӨРГӨН СУМЫН АГВАШ БАГИЙН ИНХ-ЫН ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2019-01-21

ДӨРГӨН СУМЫН АГВАШ БАГИЙН ИНХ-ЫН ХУРАЛДААН ХУРАЛДАВ
Дөргөн сумын Агваш багийн иргэдийн нийтийн хурлын 8 дугаар хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сумын иргэний танхимд хуралдаж багийн Засаг дарга Н.Пүрэвхуягийн 2018 оны үндсэн чиглэлийн тайланд үнэлэлт дүгнэлт өгч, 2019 оны үндсэн чиглэл батлан, багийн малчдын хуц, ухна маллах малчин сонгох тухай, Агваш багийн завины засварын тухай асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Засаг дарга Т.Заяа нар оролцож иргэдэд цаг үеийн мэдээлэл хүргэж ажиллалаа. Мөн хуралдаанд Засаг даргын тамгын газрын албатууд оролцож, иргэдийн сонирхсон асуултанд мэдээлэл өгч, гарын авлага, материал тараалаа. Хуралдааны үеэр Аймгийн аварга малчин Б.Бат-Эрдэнэд сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа Монголын улаан загалмай нийгэмлэгийн "Нигүүлсэнгүй үйлст манлай малчин" тэмдгийг гардууллаа. Хуралдаанд багийн нийт 192 өрхийн 65 төлөөлөл оролцлоо.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%