ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

ДӨРГӨН СУМЫН АРГАЛАНТ БАГИЙН ИНХ-ЫН ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2019-01-20

ДӨРГӨН СУМЫН АРГАЛАНТ БАГИЙН ИНХ-ЫН ХУРАЛДААН ХУРАЛДАВ
Дөргөн сумын Аргалант багийн ИНХ-ын хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр сумын иргэний танхимд хуралдаж багийн Засаг дарга Б.Олонбаярын 2018 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгч, 2019 оны үндсэн чиглэлийг хэлэлцэн баталж, багийн малчдын хуц, ухна маллах малчин сонгох асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа оролцож, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн онцгой гишүүн, хүмүүнлэгийн үйлсд оруулсан хувь нэмрийг үнэлэн "Нигүүлсэнгүй үйлст манлай малчин" шагналыг "Улсын аварга малчин"-ы болзол хангасан Ч.Буянжаргалд гардуулан өглөө. Мөн сумын Засаг дарга Т.Заяа хуралдаанд оролцож сум, орон нутгийн болоод цаг үеийн мэдээлэл, 2019 оны үндсэн чиглэлдээ тусгасан зарим арга хэмжээг иргэдэд хүргэж ажиллалаа. Хуралдаанд багийн нийт 208 өрхийн 70 өрхийн төлөөлөл оролцлоо.












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%