ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

"ДӨРГӨНД ҮЙЛДВЭРЛЭВ-2019" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2019-01-20

"ДӨРГӨНД ҮЙЛДВЭРЛЭВ-2019" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Өнөөдөр Дөргөн суманд Монголын уламжлалт шар шинийн баярт зориулан "Дөргөнд үйлдвэрлэв -2019" үзэсгэлэн худалдааг сумын Засаг даргын тамгын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамртан 20 гаруй баялаг бүтээгч, үйлдвэрлэгчийг оролцуулан  зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгчид сүү цагаан идээ, талх нарийн боов, оёдол, суран эдлэлийн төрлөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ олон нийт, хэрэглэгчдэд дэлгэн худалдааллаа. Үзэсгэлэнгийн үеэр Аргалант багийн ахмад настан Ц.Нордуудын арьсаар хийсэн ширэн хөхүүр буюу бүлтэн, Ц.Даваагийн эсгийгээр урласан ширмэл ширдэг зэргийг зохион байгуулагчдын зүгээс дуудлага худалдаанд оруулах санал тавьсны дагуу зохион байгуулж, бүлтэнг сумын Соёлын төвийн эрхлэгч С.Дэжид орон нутаг судлах танхимдаа 110000 төгрөгөөр, ширдэгийг Аргалант багийн малчин А.Цэрэнпүрэв 200000 төгрөгөөр тус тус худалдан авлаа. Үзэсгэлэн худалдааны төгсгөлд оролцсон баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийг 3 төрлөөр шалгаруулсан ба "Бизнесийн шилдэг санаа" төрлөөр тэргүүн байранд бялуу үйлдвэрлэгч Л.Гансүх, дэд байранд сүү, цагаан идээгээр цэлцэгнүүр, шар сүүний ундаа, молоко үйлдвэрлэсэн Г.Отгонхүү, гутгаар байранд оёдол урлалаар Т.Мөнхчимэг, "Шилдэг үйлдвэрлэгч" төрлөөр тэргүүн байранд суран эдлэл, гутлын үйлдвэрлэлээр С.Хөхнохой, дэд байранд талх, нарийн боовны үйлдвэрлэлээр Ц.Түвшинжаргал, гутгаар байранд малгай урлалаар Ц.Цэвэлмаа, "Шилдэг бүтээгдэхүүн" төрлөөр тэргүүн байранд олон төрлийн загварын дээлээр Ө.Сайнхүү, дэд байранд ааруул цагаан идээний бүтээгдэхүүнээр П.Цогбадрах, эсгийн урлалын бүтээлээр Ц.Даваа нар шалгарлаа. Шалгарсан төрлүүдийн тэргүүн байранд нэг тавгийн ааруул, дэд байранд 3 кг чипсэн ааруул, гутгаар байранд 10 кг сүүг Дэлхийн зөн олон улсын байгууллага гардуулан, ивээн тэтгэж ажиллалаа.









































ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%